Борлуулалтаа хүнээс хамааралтай биш, системтэй болгоцгооё.
Батмөнх Geek нь танай компанийн борлуулалтын удирдлага, багтай хамтран борлуулалтад саад болж буй асуудлыг тодорхойлж, шийдлийг өдөр тутмын ажилд хэрэгжүүлэхэд тусална. Оношлогоо, практик сургалт, менторингийг хослуулан багийн ур чадварыг хөгжүүлж, борлуулалтын ажлыг тодорхой процесс, хариуцлага, хэмжүүртэй болгоход хамтран ажиллана.
Үйлчилгээ
Sales Diagnostic: Борлуулалтын бүрэн оношлогоо
Борлуулалтад юу саад болж байгааг тоо баримтаар тодорхойлж, сайжруулах төлөвлөгөө гаргана. Борлуулалтын систем, борлуулагч, удирдагч, багийн уур амьсгалыг олон улсад туршигдсан хэрэгслээр үнэлнэ.
YSD · Your Sales Director: Борлуулалтын удирдлага, системчлэл
Туршлагатай борлуулалтын удирдлагыг бүтэн цагийн захирал авахгүйгээр. Батмөнх стратеги, баг, тайлан, хяналтыг тантай хамт удирдана. Байгууллагын хэмжээ, асуудлын цар хүрээнээс хамаарч 90 хоногийн бүрэн системчлэл эсвэл жижиг, дунд бизнест зориулсан 30 хоногийн төвлөрсөн багцыг сонгоно.
YSM · Your Sales Mentor: Борлуулалтын менторшип
Удирдагч, борлуулагчид сард 2 уулзалттай (60-120 минут) менторшип, нэгийг нь онлайнаар. 1:1 эсвэл 1:3. Менторшип бас гүйцэтгэл шаарддаг. Уулзалт бүрийн дараа тохирсон ажлаа хийсэн эсэхийг дараагийн уулзалтаар шалгана.
YST · Your Sales Trainer: Байгууллагын борлуулалтын сургалт
Танай байгууллагын борлуулалтын онцлог, багийн ур чадвар, тулгарч буй асуудалд нийцүүлсэн, нэг удаагийн биш тогтмол сургалт. Онол биш, ажилтнуудын өдөр тутмын борлуулалтын арга барилыг сайжруулна. Оролцогч бүрд даалгавар өгч, хэрэгжилтийг шалгана.
Үр дүн
Монбейкери ХХК: Борлуулалтын өсөлтийг ажилтнуудын хөгжилтэй уялдуулсан нь
Компанийн борлуулалтыг 50%-иар өсгөж, ажилтнуудын дундаж цалинг 60%-иар нэмэгдүүлсэн. Өсөлтийг зөвхөн орлогоор бус, ажилтнуудын хөгжил, удирдлагын чадавх, үйл ажиллагааны тогтолцоотой уялдуулсан.
АПУ Трейдинг ХХК: Борлуулалтын тогтолцоог шинэчилж, сарын борлуулалтыг 8 тэрбумаас 17 тэрбум төгрөгт хүргэсэн нь
5 жилийн хугацаанд сарын борлуулалт 8 тэрбум₮-өөс 17 тэрбум₮ болж өссөн. Өсөлтийг борлуулагчдын хүчин чармайлтаар бус, удирдлагын зөв тогтолцоо, нэгдсэн баг, хэмжигдэхүйц гүйцэтгэлээр бий болгосон.
Blue Mon Group · Шөлөндө: 9 салбартай үйлчилгээний бизнесийн үйл ажиллагааг системжүүлж, стандартчилсан нь
Олон салбартай бизнесийг салбарын менежерийн ур чадвараас хамааралтай бус, нэгдсэн стандарт, тогтолцоонд тулгуурлан удирдах өөрчлөлтүүдийг хэрэгжүүлсэн.
[Харилцагч байгууллага]: [Салбар, багийн хэмжээ]
[Баталгаажсан тоо, хугацаа, өмнөх ба дараах байдал]
Түгээмэл асуулт
Batmunkh SalesGeek юу хийдэг вэ?
Batmunkh SalesGeek нь Монгол дахь байгууллагын борлуулалтыг оношилж, сургаж, системжүүлдэг зөвлөх үйлчилгээ. Бизнесийн борлуулалтыг хүнээс хамааралтай биш, системтэй болгодог. Гол үйлчилгээ нь борлуулалтын бүрэн оношлогоо (Sales Diagnostic). Оношлогооны дараа YSD (цагийн борлуулалтын захирал, 90 болон 30 хоногийн системчлэх хөтөлбөр), YSM (менторшип), YST (байгууллагын борлуулалтын сургалт)-ээс тохирохыг сонгоно.
Ердийн сургалтаас юугаараа ялгаатай вэ?
Нэг удаагийн арга хэмжээ биш. Бид танай бодит нөхцөлд тулгуурлаж, даалгавар өгч, хэрэгжилтийг шалгаж, процесс, хэмжүүрийг хамт хөгжүүлдэг.
Борлуулалтын түргэвчилсэн оношлогоо ба Sales Diagnostic ямар ялгаатай вэ?
Борлуулалтын түргэвчилсэн оношлогоо нь 25 асуулттай, үнэгүй, өөрөө онлайнаар бөглөдөг үнэлгээ: борлуулалт тань ерөнхийдөө аль түвшинд байгаа, юун дээр анхаарахыг харуулна. Sales Diagnostic нь Батмөнхийн хийдэг төлбөртэй, гүнзгий оношлогоо: багийн гишүүд, процесс, удирдлагыг үнэлж, оношлогооны тайлан болон 90 хоногийн төлөвлөгөө гаргана.
Хаанаас эхлэх вэ?
Эхлээд үнэгүй, 25 асуулттай борлуулалтын түргэвчилсэн оношлогоогоор борлуулалтынхаа ерөнхий байдлыг шалгаарай. Үйлчилгээ авахаар шийдвэл Батмөнхтэй танилцах уулзалт хийж, бүрэн оношлогоо (Sales Diagnostic)-оос эхэлнэ.
Үнэ хэд вэ?
Үнэ нь багийн хэмжээ, ажлын хүрээнээс хамаарна. Жишээ нь жижиг, дунд бизнест зориулсан 30 Day Sales Sprint нэг байгууллагад 3,500,000₮. Бусад үйлчилгээний хувьд «Үнийн санал авах» маягт бөглөхөд үнийн мэдээллийг тан руу илгээнэ.
30 Day Sales Sprint ба 90 хоногийн хөтөлбөр ямар ялгаатай вэ?
Хоёулаа YSD-ийн хүрээний хөтөлбөр. 30 Day Sales Sprint нь 2-8 борлуулагчтай бизнесийн нэг гол асуудалд 30 хоног төвлөрдөг, үнэ нь 3,500,000₮. 90 хоногийн хөтөлбөр борлуулалтын процесс, KPI, CRM, удирдлагын тогтолцоог бүхэлд нь бий болгоно. Sprint-ийн дараа заавал үргэлжлүүлэх шаардлагагүй.
Борлуулалтын захирал авах уу, Батмөнхтэй ажиллах уу?
Захирал авахаас өмнө эсвэл зэрэгцүүлэн түүний эхний 90 хоногт хийх суурийг бид тавина. Эсвэл Your Sales Director үйлчилгээгээр Батмөнх таны хагас цагийн борлуулалтын захирал болох боломжтой.
Батмөнх ямар туршлагатай вэ?
Борлуулалт, удирдлагад 20 гаруй жил ажилласан. Ажиллаж байсан газрууд:
Optanex ХХК - үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Sales Geek франчайз эзэмшигч (2025 оноос)
Улаанбаатар Гурил ХХК - дэд захирал, корпорацийн борлуулалт, маркетингийн бүтцийг шинэчилсэн (2025)
Monbakery ХХК - гүйцэтгэх захирал, 208 ажилтан, 160 нэр төрлийн бүтээгдэхүүн (2024-2025)
Green Distribution ХХК - гүйцэтгэх захирал, 40 ажилтан, 500 харилцагч (2023)
Blue Mon Group - дэд захирал, 9 салбар, 210 ажилтан (2022)
АПУ Трейдинг ХХК - орон нутгийн болон баруун бүсийн борлуулалтын менежерээс борлуулалтын захирал хүртэл өсөж, 21 аймгийн 3,100 харилцагчтай сүлжээг удирдсан (2012-2022)
Мобиком корпораци (Ньютел ХХК) - маркетингийн мэргэжилтэн (2008-2012)
СЭЗИС - борлуулалтын менежментийн хичээл заадаг цагийн багш (2022 оноос)
Sales Geek гэж юу вэ?
2017 онд Их Британид үүссэн, борлуулалтын захирал, сургалт, оношлогооны үйлчилгээ үзүүлдэг олон улсын франчайз сүлжээ. Batmunkh SalesGeek нь тус сүлжээний франчайз эзэмшигч.
Хаана байрладаг вэ?
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, IT Park 207. Уулзалтыг биечлэн эсвэл онлайнаар хийж болно.
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, IT Park, 207 тоот. Утас: 9909 9370. Viber: 9111 9525. Имэйл: Batmunkh.batjargal@salesgeek.mn